Mongolian reseachers papers

Wednesday, November 28, 2007

1,5 сая номыг үнэгүй...

Сая ном төслийн хүрээнд

  • Carnegie Mellon University, USA
  • Zhejiang University, China,
  • Indian Institute of Science, India
  • Library at Alexandria, Egypt

байгууллагууд хамтран 1,5 сая гаруй номын бүрэн хэмжээгээр дижитал хэлбэрт оруулж дуусан гэдгээ 2007 оны 11-р сарын 24-ний өдөр дэлхийн мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлж байна.

Анх 2002 онд бүх номыг нэг портал сайтаар хэмээн төслийг эхэлж байсан.

Хэн ч өнөөдөр Интернэтээр энэ номын сангаас хэзээ ч, ханаанаас ч, бүх хэлээр ном авч үзэх боломжтой.

Гоогле, Микрософт, Интернэт Архив зэрэг томоохон номын дижитал төслүүд хэдийнээ эхлээд байгаач Сая ном төсөл нь Дэлхийн хамгийн том, их сургуульд тулгуурласан номын сан болж үнэгүй хэрэглэх боломжтойгоороо бусдаасаа ялгаатай.

Зохиогчийн эрхийн тухайд энэ төсөлд ихэвчлэн дууссан болон зохиогч нарийн зөвшөөрөлтөйгөөр байрлуулсан учраас чөлөөтөй татаж авах боломжтой.

Бид өөрийн хэлээр удахгүй энэ төсөлд ном орно гэдэгт итгэж байна...

Дэлгэрэнгүй мэдээллийг: http://www.ulib.org/

Monday, November 19, 2007

Яаж хайдаг юм бол...

Интернэт-д хэрхэн эрдэм шинжилгээний өгүүлэл, ном хайлт хийх талаар товчхон англи хэл дээр байгаа доорхи видео-г Youtube-s олсныг сонирхуулж байна.
Та 3-н минут зарцуулахад хангалттай.

Saturday, November 17, 2007

INASP - Санал болгож буй сэтгүүлүүд

INASP-ийн хөгжиж буй орнуудад мэдээллийн хоцрогдол үгүй болгох эрдэм шинжилгээний байгууллагуудын электрон мэдээллийн систем, зохиогчийн эрх зэрэг олон чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд өнгөрсөн жилээс миний бие энэ байгууллагыг Монгол сайн дураараа төлөөлөн ажиллаж байна.
Өмнө INASP-PERI Access мэдээлэлд хэрхэн байгууллагууд бүртгүүлэх талаар мэдээлэл өгж байсан.
Таньд ямар хэвлэлийн байгууллагуудын сэтгүүлүүдийг ашиглаж болох талаарх товч мэдээллийг доорхи хүснэгтэнд үзүүлэв.

Электрон сэтгүүлийн нэрс

Сэтгүүлийн тоо

1

Annual Reviews http://arjournals.annualreviews.org/

33 салбарын сэтгүүл

2

Beech Tree Publishing

http://www.ingentaconnect.com/content/beech

10000 сэтгүүл, abtracts

3

Mary Ann Liebert, Inc

http://www.liebertpub.com

60 сэтгүүл

4

Mineralogical Society of Great Britain & Ireland – http://www.minabs.com

127,000 abstracts

(1982-present)

5

Multilingual Matters and Channel View Publications

http://www.multilingual-matters.net

14 сэтгүүл

6

Geological Society

http://www.lyellcollection.org/

1845-оноос хойших, 5 сэтгүүл

7

University of Chicago Press

http://www.journals.uchicago.edu/

36 сэтгүүл /Нийгмийн ШУ/

8

Oxford University Press - Oxford Journals

http://www.oxfordjournals.org

200 сэтгүүл



Одоогоор Монголоос бүртгүүлсэн байгууллагуудаас ямар ямар эх сурвалжуудыг ашиглах боломжтойг доор сонирхуулж байна.

Publisher

Registrations

Annual Reviews

7

Beech Tree Publishing

1

Geological Society

4

Mineralogical Society of Great Britain & Ireland - MinAbs Online

5

Multilingual Matters

4

Oxford University Press - Oxford Journals

7

University of Chicago Press

7

Total

35

Annual Reviews:

  • Academy of Political Education
  • Academy of management
  • Institue for Economics and Finance
  • Mongolian Academy of Sciences
  • Mongolian State University of Agricultural
  • National University of Mongolia
  • Open Society Forum

Beech Tree Publishing:

  • Mongolian Academy of Sciences

Geological Society:

  • Mongolian Academy of Sciences
  • Mongolian State University of Agricultural
  • National University of Mongolia
  • Open Society Forum

Mineralogical Society of Great Britain & Ireland - MinAbs Online:

  • Academy of management
  • Mongolian Academy of Sciences
  • Mongolian State University of Agricultural
  • National University of Mongolia
  • Open Society Forum

Top of FormBMultilingual Matters:

  • Mongolian Academy of Sciences
  • Mongolian State University of Agricultural
  • National University of Mongolia
  • Open Society Forum

Oxford University Press - Oxford Journals:

  • Academy of Political Education
  • Academy of management
  • Institue for Economics and Finance
  • Mongolian Academy of Sciences
  • Mongolian State University of Agricultural
  • National University of Mongolia
  • Open Society Forum

University of Chicago Press:

  • Academy of Political Education
  • Academy of management
  • Institue for Economics and Finance
  • Mongolian Academy of Sciences
  • Mongolian State University of Agricultural
  • National University of Mongolia
  • Open Society Forum

Үнэгүй аудио номнууд

LibriVox нь бидэнд үнэгүйгээр ашиглаж болох аудио номнуудыг санал болгож буй бөгөөд одоогоор тус сайтад 1000 гаруй номыг аудио хэлбэрээр татаж авч сонсох боломжтой.

Энэ сайтад 1500 орчим сайн дурийнхан дэлхийн 21 хэлээр манай гаригийн өнцөг булан бүрээс сард ойролцоогоор 60-70 номыг оруулж байдаг юм байна.

Миний зүгээс зөвлөхөд энэ сайтад буй номыг татаж аваад mp3 тоглуулагч дээрээ сонсоод явахад хэлний мэдлэгт тус болно гэдэгт итгэлтэй байна. Мэдээж та тухайн номныхоо техтийг хараад дагаж уншихыг хүсч бол миний өмнө бичсэн дараахи хаягаар орж http://cybermongol.blogspot.com/2007/04/open-access-e-books.html
хүссэн номоо татаж аваад техтийг нь хараад сонссож болно.
Надад тун их таалагдсан та туршаад үзээрэй.

Oncology Stat - Анагаахын мэдээллийг нэг доороос

OncologyStat нь дэлхийн нийтээр хавдарын талаарх анхааралыг нэмэгдүүлэх болон эрүүл мэндийн мэргэжлийн баримтад тулгуурласан бүхий л мэдээ, мэдээллийг цогцоор хүргэх зорилготой.

Та эндээс хавдарын талаарх мэргэжлийн сэтгүүлээс гадна зарим сургалтын материал үзэх боломжтой.

  • Elsevier-ийн 100 гаруй хавдартай холбоотой мэргэжлийн сэтгүүл,
  • 25 нэр бүхий хавдарийн сэтгүүлийн сүүлийн үеийн судалгаа,
  • эмийн талаарх мэргэжлийн нэг сэдэвт зохиол,
  • дотоод үйлчлэлийн мэдээллийн сан,
  • патентийн мэдээлэл,
  • мэргэжлийн хүмүүсийн видео ярилцлага

зэрэг олон мэдээллийн авах боломжтой.

Дэлгэрэнгүй мэдээллийн доорх хаягаас үзнэ үү.

http://www.oncologystat.com

Sunday, November 04, 2007

Ном хурдан хэвлэгч машин - The Espresso Book Machine

On Demand Books ХХКомпани дэлхийн анхны бага төлбөртэй бүрэн автомат номын "The Espresso Book Machine" нэртэй машин хөгжүүлж байна. Уг машин нь 15-20 төрлийн хавцастайгаар, хүссэн хэлээрээ, хүний хөндлөнгөөс оролцоогүйгээр хэвлэх боломжтой.

Энэ технологи нь 10-н төрлийн номыг
ижил хурдаар 10-н ном хэвлэх адилхан үнээр 10 хувийг хэвлэх бололцоотой. Одоо бид кофе захиалж уудагтай адилхан хүссэн номоо энэхүү машинаас хэвлэж авах бололцоотой болж байна. Amazon, Yahoo Shop зэрэг томоохон Интернэт дэлгүүрээс ном худалдан аваад нэмж тээвэрлэлтийн зардал төлдөг үе удахгүй үгүй болж байна.

Одоогоор энэхүү технологийн 2 машиныг Дэлхийн банкны мэдээллийн дэлгүүрт, Вашингтон ДС, Александрын номын сан, Египт хотноо тус тус байрлуулаад байна.

http://www.ondemandbooks.com/

Thursday, August 02, 2007

INASP-PERI Access

International Network for Availability of Scientific Publication /INASP/ байгууллагын PERI /Programme for the Enhancement of Research Information/ - Эрдэм шинжилгээний мэдээллийг сайжруулах хөтөлбөрийн хүрээнд Манай улсын судалгааны байгууллага, их дээд сургуулиуд, нийтийн номын сан болон бусад холбогдох байгууллагууд доорх хаягаар орж

http://peri.inasp.info/peri/peri.pl

Country гэдгийг сонгосны дараа гарч ирсэн жагсаалтаас Моngolia -г олоод сонгож дараа нь доорх нэр бүхий эх сурвалжуудыг гарч ирнэ. Эндээс та бүхэн дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцсаны дараа өөрийн байгууллагад шаардлагатай гэсэн мэдээллийн эх сурвалжийг сонгож холбогдох мэдээлэл оруулан бүртгүүлнэ үү.
Танай байгууллага бүртгүүлсний дараа бид холбогдох зохицуулалтыг Онлайнаар хийж өгөх болно. Энэхүү мэдээллийн эх сурвалжууд нь IP address буюу Интернэт хаяг дээр тулгуурласан тул танай бүх хэрэглэгч ашиглах боломжтой.

Saturday, June 02, 2007

Live Search Books!


Өмнө би Book search гэсэн нэртэй товчхон мэдээлэл блогт оруулсан байгааг та бүхэн олж уншсан байх. Сүүлийн үед хайлтын Акулууд Google, Microsoft корпорациуд электрон ном хайлтын төрөлжсөн системийн үйлчилгээ нь хэрэглэгч нарт илүү таатай боломж буй болоод байгаа билээ.
Саяхан Live Search Books олон нийтэд зориулан томоохон хэвлэлийн корпораци, байгууллагуудтай хамтарсан зохиогчийн эрх бүхий ном хайх, унших шинэчлэгдсэн хайлтыг зарласан байна. Хайлтын үр дүн илүү өгөөжтэй, дэлгэрэнгүйгээр гарах бөгөөд номны зургийн чанар, вэб сайтын дизайн зэрэг нь өмнөх хувилбараас илүү сайжирсан буйг олж харна.

Жишээлбэл:
Mongolia хэмээн Live Search Books-д хайхад энэ үг орсон 3000 гаруй ном олдож байгаагаас 1000 гаруй нь бүрэн хэмжээгээр үзэх боломжтой гарч ирж байна лээ.

Үүнтэй адил Google Books -д хайхад энэ үг орсон 14000 гаруй ном олдож байгаагаас 600 гаруй нь бүрэн хэмжээгээр үзэх боломжтой гарч ирж байна лээ.

Sunday, May 13, 2007

Google Sets?


Интернэт ямар ч мэдээлэл олоход түлхүүр үг хамгийн чухал байдаг. Тухайн агшинд ямар нэгэн хайж буй үгтэй холбоотой үгийг мэдэх шаардлагатай бол дараах хаягаар орж үзнэ үү.

http://labs.google.com/sets

Жишээ нь: Scholarship, Fellowship гэсэн үгээр хайлт хийж гарсан үр дүнг сонирхуулъя.

Friday, May 11, 2007

Zip code ?

Интернэт орчимд байнга таарч байдаг асуулт гэдгийг та бүхэн мэднэ. Гэвч миний анзаарч байснаар хүмүүс үүнийг буруу ойлгоод байх шиг байдаг. Учир нь ихэнх Монголчууд энэ асуултанд хариулахдаа 00976 гэсэн тоог оруулж байгаа харагддаг. Энэ нь АНУ-д анх шуудангийн хүргэлтийн үйлчилгээг боловсронгуй болгохоор буй болгосон Zone Improvement Plan хэмээх үгний товчилсон үг юм.
Манайхаар бол шуудангийн код/дугаар/ бөгөөд та өөрийн харъяалагдах дүүрэг эсвэл шуудан хүлээн авах шуудангийн салбараас энэ дугаарыг авах хэрэгтэй.
Жишээлбэл: Та УБ хотноо Шуудангийн 20-р салбараас шуудан хүлээн авдаг бол Код нь: 210620

Saturday, May 05, 2007

Олон улсын хурлууд - Conferences

Надаас хүмүүс өөрийн хийж буй судалгааны чиглэлээр олон улсын хурал, зөвөлгөөн, семинарт гадаад оронд хэрхэн оролцох вэ? хэмээн нилээдгүй асууж байсан. Мэдээж хүн болгон өөрийн гэсэн арга барилтай байж болох ч товчхон өгүүлэхэд таны анхны оролцох үйл ажиллагаа чухал байдаг бөгөөд тэнд л өөрийгөө ямар гэдгээ харуулж, өөрт тус болохуйц хүмүүсийг эндээс олж танилцахыг хичээгээрэй.
Доор буй сайтууд сонирхож буй чиглэлээр зохиогдох хурал, семинарын талаарх мэдээлэл олж чадна гэж бодож байна. Үүнээс өөр нэг арга бол та тухайн сонирхож буй салбарынхаа байгууллагуудын гишүүн болох эс бөгөөс вэб сайтаар нь байнга зочилж зохиогдох арга хэмжээнд нь оролцох хүсэлт гаргах бололцоо байгаа.
All Conferences . Com
Conferences, conventions, exhibits, seminars, workshops, events, trade shows and business meetings. Includes calendar, dates, location, web site, contact and registration information.
Academic conferences worldwide - Conference Alerts
Conference Alerts - Find details about academic conferences worldwide.
Call for Papers - Largest listing of call for papers in all areas of specialization
World's largest listing of Calls for Papers. PapersInvited brings an exhaustive listing of Calls for Papers in all disciplines to your fingertips. PapersInvited was conceived and developed to assist those numerous scientists, professors and student researchers who have had a difficult time in tracking Calls for Papers from various universities and Professional Bodies

Tuesday, May 01, 2007

Онгоцны билет хэрхэн сонгох вэ?

Та бүгд хаа нэг газар онгоцоор явах гэж байгаа бол билет авахдаа юу анхаарвал зохистой вэ?
Энэ талаар бяцхан зөвөлгөө өгөхөд МИАТ компаний олон улсын нислэгийн билет
  • Week ticket
  • Weekend
  • 1 сар
  • 3 сар
  • 6 сар
  • 1 жил
гэсэн ангилалтай энгийн/economic/ билет байдаг бөгөөд энэ нь хатуу болон зөөлөн нөхцөлтэйгээр билет авч болно, үүнээс хатуу нөхцөлтэй билет нь таны явах болон буцаж ирэх өдрүүд заагдсан байх бөгөөд билет авсны дараа та ямар нэг өөрчлөлт хийлгэх тохиолдолд нийлээн өндөр хэмжээний мөнгө төлөх ёстой.
Харин нөгөө ангилалын тухайд арай уян хатан нөхцөлтэй бөгөөд үнэ нь өмнө тайлбарсан ангилалыг бодвол жаахан өндөр байх талтай.
Мэдээж алийг сонгохыг таны карманы мөнгө болон зардал дааж буй байгууллагын бэл бэнчин мэдэх хэрэг.

Хэрэв таныг бизнес ангилал буй 1-р зэрэглэлээр билет авсан бол таны хувьд сайхан завшааны нэг бол дараагийн чиглэлээ 1-р зэрэглэлээр явахаар нисэх буудалд хүлээж байгаа бол First class буй 1-р зэрэглэл гэсэн хүлээлгийн тусгай өрөөг онгоцны буудал дээрээс олж тэнд нислэгээ хүлээх зуур бүх төрлийн уух, идэх зүйлээр тэнд үнэгүй үйлчлүүлж болно гэдгийг мэдэхэд илүүдэхгүй таны билетийн үнэд энэ бүгд орсон байдаг бөгөөд тав тухтай нислэгээ хүлээх болно.

Онгоцны билетийн борлуулах үйлчилгээ Монголд явуулдаг хэд хэдэн компаниудаас надад Айр-Маркет /Air-Market/- ийн үйлчилгээ илүү таалагддаг юм. Та билет авахыг хүсвэл 315050, 335050 утас уруу залгаж асууна уу.

Та онгоцны буудалд буй дэлгүүр, кафе зэргээс юм авч уувал багагүй хэмжээний мөнгө үрэх болно шүү. Жишээлбэл: Би нэг удаа Оросын онгоцны буудас дээрээс нэг удаагийн хэрэглээний хуванцар аяга 50 cent буй одоогийн ханшаар 600 төгрөгөөр авч байсан Монголд бол 50 төгрөг байдаг гэдгийг та бүхэн мэдэх биз.
Хараад байхад энгийн ангилалтай билет авсан ихэнх Монголчууд олон цагаар дараагийн онгоцоо хүлээх зуур идэж уух зүйлээ нутгаасаа авч явж буй харагдаг энэ ч таньд эдийн засгийн хувьд хэмнэлттэй байх болуу.

Та хэд хэдэн онгоцоор дамжин нисэхээр билет авах гэж байгаа бол онгоцны буудал дээр дараагийн нислэгээ солих цаг нь доод тал нь 2 цаг байхгүй бол амжихгүй гэдгийг авхааралдаа авах хэрэгтэй ер нь Орос, Хятад, Монголд нислэг ихэвчлэн хоцорч нисдэг шүү.

Бусад олон улсын нислэгийн компани билетийн хувьд үүнтэй бараг адил ангилал байхаас гадна улирлын шинж чанартай хямдралтай билет хааяа зарлаж байдаг бөгөөд энэ үед та нисэхээр таарвал нийлээдгүй мөнгө хэмнэх болно шүү.

Сүүлийн үед электрон билет гэдгийн зарж эхэлж буй бөгөөд энэ таны нислэгийн чиглэл, цаг зэргийг багтаасан дэлгэрэнгүй мэдээллийг энгийн цаасан дээр хэвлэж гаргасан байдаг тиймээс сануулж хэлэхэд та 2-3 хувийг авч явахыг зөвлөж байна. Зарим улсын олон улсын онгоцны буудал дээр энэ цаасыг чинь хураагаад авчих тохиолдол байдаг тул энэ тохиолдолд нөөцөнд авч явсанаа гаргаж ашиглахгүй бол юу ч үгүй хоцорчихвол дараагийн нислэг хэдэн цагаас, ямар дугаар нислэг гэдгээ мартчих ч юм уу юмыг яаж мэдэх билээ. Монгол шиг өдөр 3-5 нислэгтэй биш 5 минут тутамд онгоц нисч, бууж байдаг олон хөлийн газар тул андуур ч магадгүй шүү дээ.

Ном зүй - References

Судалгаа шинжилгээний бүтээл, ном бусад материал бичсэний дараа Ишлэл /Ном зүй/ гэж оруулдаг үүнийг ихэнх хүмүүс мэдэж байгаа. Гэхдээ одоо зарим програм хангамж нь таны энэ олон ишлэлийг нэг нэгээр түүж бичих таны ажлыг хялбаршуулан, зохион байгуулахад тус болж байгаа гэдгийг та сонссож байв уу.

Яаж гэж та бодож магадгүй л юм. Та эхлээд энэ төрлийн програмыг та олж авах хэрэгтэй доор миний та бүхэн сонирхуулах програм худалдаж авах, вэб сайтаар дамжин мэдээллийн сангаас шууд авч ашиглах боломжтой зэрэг тус бүрдээ өөр өөрийн давуу талуудтай.
Програм олж авсны дараа та шаардлагатай байгаа ном зүйн мэдээллийн/citation, preferences/ санг үүсгэх хэрэгтэй түүнчлэн бэлэн мэдээллийн цогц үйлчилгээ явуулдаг EBSCO, Thomson, CUP, OUP гэх мэт бусад төрлийн ижил үйл ажиллагаатай байгууллагуудаас татаж авч ашиглах, өөрөө үүсгэх боломжтой.

Нэгэнт үүсгэсэн бол та өөрийн ишлэлийг хүссэн форматаар оруулахаас гадна өөрийн товч танилцууллагад оруулах бусад хувь хүн байгууллагуудтай солилцоход амар байх болно.

Миний хувьд саяхнаас EndNote - ийг ашигладаг бөгөөд шаардлагатай байж магадгүй гээд Монголтой холбоотой хэвлэгдсэн ишлэлүүдийг цуглуулж байгаа.


Youtube - д байгаа багахан кино танилцууллага сонирхуулж байна. Та хүсвэл доор буй програмуудыг хэрхэн ашигладаг талаар тайлбар хичээлүүд тус тусын сайт дээр нь байгаа орж сонирхож үзэхийг зөвлөж байна.
Дээр өгүүлж байснаар ямар програм хангамж буйг доор үзүүлэв. Энд өгүүлсэн програмуудаас Jabref, BibTeX нь үнэ төлбөргүй ашиглах боломжтой.

Reference Manager
Reference Manager® offers network features with simultaneous read/write access to databases.
EndNote
EndNote® is the most popular and easy-to-use package.
JabRef reference manager
JabRef is an open source bibliography reference manager. The native file format used by JabRef is BibTeX, the standard LaTeX bibliography format. JabRef runs on the Java VM (version 1.4.2 or greater), and should work equally well on Windows, Linux and Mac OS X.
BibTeX
BibTeX has been widely in use since its introduction by Oren Patashnik 20 years ago. As the name suggests, it was intended to be used in combination with the typesetting system LaTeX, but it has become possible, for instance, to include BibTeX-bibliographies even in Word-Documents using third-party tools.
RefWorks
RefWorks -- an online research management, writing and collaboration tool -- is designed to help researchers easily gather, manage, store and share all types of information, as well as generate citations and bibliographies.
ProCite
ProCite® provides flexibility to group references and creates subject bibliographies.
RefViz
Text analysis and visualization tool for exploring reference literature visually.
EndNoteWeb
EndNote Web is a Web-based service designed to help students and researchers through the process of writing a research paper.

Sunday, April 22, 2007

www.read.mn

Өнөөдөр та бүгдэд Интернэтээс хүүхдийн сонирхолд нийцэхээр ном уншуулах боломж эх хэлээр тун бага байгаа хэн хүнгүй мэдэж байгаа билээ. Өнгөрсөн жил Нээлттэй Нийгэм Форум дээр зохион байгуулсан семинар дээр танилцуулсан номын санг энд танилцуулж байна. Дээрх хаягаар зочилсноор Дэлхийн улс орон бүрийн хүүхдийн номын санд онлайн хэлбэрээр үнэгүй хандах боломж буй.
Энд 3-5 нас, 6-9 нас, 10-13 нас, Ид шид, Зөгнөлт ном, Түүхэн бодит номнууд, Үлгэр ба ардын гэх мэт ангилалаас гадна дэлхийн 10 гаруй хэлээр буй номнуудыг унших боломж байгаа. Монгол хэлээр 50 гаруй ном байгаа болуу гэж би олж харсан үүнээс их байхыг үгүйсгэхгүй бөгөөд цаашид нэмэгдэнэ хэмээн бодож байна.

Таны хүүхдийн оюуны боловсролд тустай хэмээн үзнэм.

http://www.read.mn - Хаягаар орж үзнэ үү.

Tuesday, April 17, 2007

http://www.scholarshipnet.info/

Scholarshipnet.info нь та бүгдэд олон улсын хэмжээний бүх төрлийн тэтгэлэгт сургалттай холбоотой мэдээллүүдийг үнэ төлбөргүйгээр хүргэж байдаг сайт юмаа.
Таны сонирхож буй чиглэлээр мэдээлэл буй гэдэгт итгэж байна.

Амжилт хүсье.

Saturday, April 14, 2007

Mongolia-Russia-French Dictionary book

Би өнөөдөр Google Book-d ном хайж байгаад энэхүү номыг бүрэн эрхээр өөртөө татаж авсан. Учир нь 1846 онд энэ ном нь хэвлэгдсэн бөгөөд нийт 1000 орчим хуудасанд хуучин монголоор бичсэн үгийг Орос, Франц хэлээр ард нь тайлбарласан байсан нь миний сонирхолыг ихээр татсан. Улсын төв номын санд байдаг гэж найдаж байна.
Зарим энэ салбарын судлаач нарт сонирхолтой байж магадгүй л юм.
Татаж авахыг хүсвэл Google Book-д ороод хайгаад хувийн хэрэглээндээ татаж аваарай. Та хайгаад олдохгүй бол надад хандаарай.

Friday, April 13, 2007

how search for EBSCOHost

EBSCO information group-ээс Монгол улсын бүх байгууллагуудад 2007 оны 6-р сарын 30-ныг хүртэл хугацаанд EBSCOhost-ийн
  • Academic Search Premier(ASP)
  • Business Source Premier(BSP)
  • Regional Business News
  • Dynamic Medical

гэх мэт мэдээллийн сангуудын ашиглах эрхтэй байгаа билээ.

Та бүгдэд хэрхэн мэдээллээ тэндээс хайх, хадгалах зэрэг ойлгогдохгүй байгаа бол дараах хаягаар орж зааварчлага хичээлийг үзнэ үү.
http://support.ebscohost.com/training/tutorials.php

Доор бичсэн нэр бүхий хэсгүүдэд таньд хамгийн чухал байх хэмээн бодож байна.

EBSCOhost Tutorials

  • Basic Searching for Public Libraries
  • Advanced Search with Single Find Field; Creating Search and Journal Alerts
  • The My EBSCOhost Personalization Folder
  • Basic Searching for Academic Libraries
  • Visual Search

eIFL licence access

eIFL.net байгууллагын санаачлагаар доорхи хэвлэлийн байгууллагуудтай хийсэн гэрээний дагуу тэдгээрийн гэрээнд заагдсан электрон сэтгүүлүүдийг Монгол улсын их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, нийтийн номын сангууд гэрээ байгуулсны дараа ашиглах боломжтой.
  • Cambridge Journals Online
    In line with the commitment of Cambridge University Press to advance learning, knowledge and research worldwide, the Press currently publishes over 220 peer-reviewed academic journals for the global market. Containing the latest research from a broad sweep of subject areas, Cambridge journals are accessible worldwide in print and online.
  • Oxford Journals
    As a major international publisher of academic and research journals, Oxford Journals publishes and develops titles in partnership with the world's most prestigious learned societies.
  • BIOONE Online Journals
    BioOne is the product of innovative collaboration between scientific societies, libraries, academe, and the private sector, who sought a mission- and content-driven alternative to commercial publishing. BioOne brings to the Web a uniquely valuable aggregation of the full-texts of high-impact bioscience research journals. Most of BioOne's titles are published by small societies and non-commercial publishers, and, until now, have been available only in printed form. BioOne provides integrated, cost-effective access to a thoroughly linked information resource of interrelated journals focused on the biological, ecological, and environmental sciences.
  • Institute of Physics - IoP
    The Institute of Physics is a scientific membership organisation devoted to increasing the understanding and application of physics. It has an extensive worldwide membership (currently over 34,000) and is a leading communicator of physics with all audiences from specialists through government to the general public. Its publishing company, IOP Publishing, is a world leader in scientific publishing and the electronic dissemination of physics.

Federated searchers

Дэлхийн нэр хүнд бүхий томоохон хайлтын үйлчилгээ явуулдаг корпораци, компани, олон улсын байгууллагууд нь эрдэмтэн судлаач, оюутан, олон нийтэд зориулан эрдэм шинжилгээний өгүүлэл, ном, хувийн тэмдэглэл, шинжлэх ухааны мэдээ, вэб хуудас хайхад төрөлжсөн хайлтын системүүдийг буй болгосон билээ.

Хэрэв та хүсвэл өөрийн байгууллагын Интернэт сүлжээний хаяг/IP Address/ ашиглан жишээлбэл Google, Windows Live Academic-уудтай холбоо тогтоон давуу талуудыг ашиглах боломжтой. Мэдээж тус бүртээ давуу болон сул талууд байгаа ч энэ нь таны ажлыг хэрхэн хялбарчлахыг та туршаад үзээрэй.
  • Google Scholar
    Google Scholar provides a simple way to broadly search for scholarly literature. From one place, you can search across many disciplines and sources: peer-reviewed papers, theses, books, abstracts and articles, from academic publishers, professional societies, preprint repositories, universities and other scholarly organizations. Google Scholar helps you identify the most relevant research across the world of scholarly research.
  • Scirus - for scientific information
    Scirus is the most comprehensive science-specific search engine on the Internet. Driven by the latest search engine technology, Scirus searches over 300 million science-specific Web pages, enabling you to quickly
  • Windows Live Academic
    Live Search Academic - Search for scholarly journal articles, conference proceedings, dissertations and academic books.
  • The Literacy Project - Google and Unesco
    A resource for teachers, literacy organisations and anyone interested in reading and education, created in collaboration with LitCam, Google, and UNESCO's Institute for Lifelong Learning.
  • Scientific Commons - Search
    ScientificCommons.org aims to provide the most comprehensive and freely available access to scientific knowledge on the internet.

ePoster.net

Та өөрийн бүтээлийн дэлгэмэл танилцууллага/poster/ хэлбэрээр дэлхийн шинжлэх ухааны ертөнцтэй нээлттэйгээр хуваалцахыг хүсч байна уу !

ePosters.net нь таны бүтээлийн дэлгэмэл танилцууллагыг төлбөргүйгээр байруулах болно. Бусад боломжуудын талаар http://www.eposters.net/ хаягаар орж үзнэ үү.
Мөн та эндээс дэлгэмэл танилцууллага хэрхэн бэлдэх талаар бусдаас суралцах сайхан боломж байна гэж би бодож байна.

Monday, April 09, 2007

Book searchers

Дэлхийн нэр хүнд бүхий томоохон хайлтын үйлчилгээ явуулдаг корпорациуд нь эрдэмтэн судлаач, оюутан, олон нийтэд зориулан ном хайх төрөлжсөн хайлтыг системүүдийг буй болгосон билээ.

  • Google Book Search
    Search the full text of books to find ones that interest you and learn where to buy or borrow them.
  • Live Search Books
    Live Search Books - Find a book, or search within a book.

Web based free encyclopedia

Эдгээр нэвтэрхий толь бичгүүд таны ажилд тус болно оо хэмээн бодож байна. Эндээс Wikipedia нь сүүлийн үед маш их хүчээ авч буй бөгөөд ашиглахаас гадна өөрөө ч хүссэн мэдээллээ аль ч хэлээр оруулж болно.

  • Wikipedia - Wikipedia, the free encyclopedia

Started in 2001, it currently contains 1,681,617 articles. Many other Wikipedias are available; the largest are listed below. More language articles available. Wikibooks, wikiversity, wiktionary

  • Энциклопедия Кругосвет®
  • Nelson - Online Dictionary of the Social Sciences Online Dictionary of the Social Sciences

Open access e-books

Интернэтэд буй үнэгүй электрон номын сайтууд, та өөрийн хайж буй номыг зохиогчийн нэр, гарчиг зэргээр хайж олоод татаж авч унших боломжтой.
  • 85,000 Free eBooks: SEARCH OPTIONS (125,000+ eBooks, eTexts, On-Line Books, eDocuments)
    Digital Book Index provides links to more than 130,000 title records from more than 1800 commercial and non-commercial publishers, universities, and various private sites. About 90,000 of these books, texts, and documents are available free, while many others are available at very modest cost.
  • http://tera-3.ul.cs.cmu.edu/
    free-to-read, searchable collection of one million books, primarily in the English language, available to everyone over the Internet. Within 10 years, it is our expectation that the collection will grow to 10 Million books. The result will be a unique resource accessible to anyone in the world 24x7, without regard to nationality or socioeconomic background.
  • Gutenberg project
    There are 20,000 free books in the Project Gutenberg Online Book Catalog.