Mongolian reseachers papers

Sunday, May 13, 2007

Google Sets?


Интернэт ямар ч мэдээлэл олоход түлхүүр үг хамгийн чухал байдаг. Тухайн агшинд ямар нэгэн хайж буй үгтэй холбоотой үгийг мэдэх шаардлагатай бол дараах хаягаар орж үзнэ үү.

http://labs.google.com/sets

Жишээ нь: Scholarship, Fellowship гэсэн үгээр хайлт хийж гарсан үр дүнг сонирхуулъя.

Friday, May 11, 2007

Zip code ?

Интернэт орчимд байнга таарч байдаг асуулт гэдгийг та бүхэн мэднэ. Гэвч миний анзаарч байснаар хүмүүс үүнийг буруу ойлгоод байх шиг байдаг. Учир нь ихэнх Монголчууд энэ асуултанд хариулахдаа 00976 гэсэн тоог оруулж байгаа харагддаг. Энэ нь АНУ-д анх шуудангийн хүргэлтийн үйлчилгээг боловсронгуй болгохоор буй болгосон Zone Improvement Plan хэмээх үгний товчилсон үг юм.
Манайхаар бол шуудангийн код/дугаар/ бөгөөд та өөрийн харъяалагдах дүүрэг эсвэл шуудан хүлээн авах шуудангийн салбараас энэ дугаарыг авах хэрэгтэй.
Жишээлбэл: Та УБ хотноо Шуудангийн 20-р салбараас шуудан хүлээн авдаг бол Код нь: 210620

Saturday, May 05, 2007

Олон улсын хурлууд - Conferences

Надаас хүмүүс өөрийн хийж буй судалгааны чиглэлээр олон улсын хурал, зөвөлгөөн, семинарт гадаад оронд хэрхэн оролцох вэ? хэмээн нилээдгүй асууж байсан. Мэдээж хүн болгон өөрийн гэсэн арга барилтай байж болох ч товчхон өгүүлэхэд таны анхны оролцох үйл ажиллагаа чухал байдаг бөгөөд тэнд л өөрийгөө ямар гэдгээ харуулж, өөрт тус болохуйц хүмүүсийг эндээс олж танилцахыг хичээгээрэй.
Доор буй сайтууд сонирхож буй чиглэлээр зохиогдох хурал, семинарын талаарх мэдээлэл олж чадна гэж бодож байна. Үүнээс өөр нэг арга бол та тухайн сонирхож буй салбарынхаа байгууллагуудын гишүүн болох эс бөгөөс вэб сайтаар нь байнга зочилж зохиогдох арга хэмжээнд нь оролцох хүсэлт гаргах бололцоо байгаа.
All Conferences . Com
Conferences, conventions, exhibits, seminars, workshops, events, trade shows and business meetings. Includes calendar, dates, location, web site, contact and registration information.
Academic conferences worldwide - Conference Alerts
Conference Alerts - Find details about academic conferences worldwide.
Call for Papers - Largest listing of call for papers in all areas of specialization
World's largest listing of Calls for Papers. PapersInvited brings an exhaustive listing of Calls for Papers in all disciplines to your fingertips. PapersInvited was conceived and developed to assist those numerous scientists, professors and student researchers who have had a difficult time in tracking Calls for Papers from various universities and Professional Bodies

Tuesday, May 01, 2007

Онгоцны билет хэрхэн сонгох вэ?

Та бүгд хаа нэг газар онгоцоор явах гэж байгаа бол билет авахдаа юу анхаарвал зохистой вэ?
Энэ талаар бяцхан зөвөлгөө өгөхөд МИАТ компаний олон улсын нислэгийн билет
  • Week ticket
  • Weekend
  • 1 сар
  • 3 сар
  • 6 сар
  • 1 жил
гэсэн ангилалтай энгийн/economic/ билет байдаг бөгөөд энэ нь хатуу болон зөөлөн нөхцөлтэйгээр билет авч болно, үүнээс хатуу нөхцөлтэй билет нь таны явах болон буцаж ирэх өдрүүд заагдсан байх бөгөөд билет авсны дараа та ямар нэг өөрчлөлт хийлгэх тохиолдолд нийлээн өндөр хэмжээний мөнгө төлөх ёстой.
Харин нөгөө ангилалын тухайд арай уян хатан нөхцөлтэй бөгөөд үнэ нь өмнө тайлбарсан ангилалыг бодвол жаахан өндөр байх талтай.
Мэдээж алийг сонгохыг таны карманы мөнгө болон зардал дааж буй байгууллагын бэл бэнчин мэдэх хэрэг.

Хэрэв таныг бизнес ангилал буй 1-р зэрэглэлээр билет авсан бол таны хувьд сайхан завшааны нэг бол дараагийн чиглэлээ 1-р зэрэглэлээр явахаар нисэх буудалд хүлээж байгаа бол First class буй 1-р зэрэглэл гэсэн хүлээлгийн тусгай өрөөг онгоцны буудал дээрээс олж тэнд нислэгээ хүлээх зуур бүх төрлийн уух, идэх зүйлээр тэнд үнэгүй үйлчлүүлж болно гэдгийг мэдэхэд илүүдэхгүй таны билетийн үнэд энэ бүгд орсон байдаг бөгөөд тав тухтай нислэгээ хүлээх болно.

Онгоцны билетийн борлуулах үйлчилгээ Монголд явуулдаг хэд хэдэн компаниудаас надад Айр-Маркет /Air-Market/- ийн үйлчилгээ илүү таалагддаг юм. Та билет авахыг хүсвэл 315050, 335050 утас уруу залгаж асууна уу.

Та онгоцны буудалд буй дэлгүүр, кафе зэргээс юм авч уувал багагүй хэмжээний мөнгө үрэх болно шүү. Жишээлбэл: Би нэг удаа Оросын онгоцны буудас дээрээс нэг удаагийн хэрэглээний хуванцар аяга 50 cent буй одоогийн ханшаар 600 төгрөгөөр авч байсан Монголд бол 50 төгрөг байдаг гэдгийг та бүхэн мэдэх биз.
Хараад байхад энгийн ангилалтай билет авсан ихэнх Монголчууд олон цагаар дараагийн онгоцоо хүлээх зуур идэж уух зүйлээ нутгаасаа авч явж буй харагдаг энэ ч таньд эдийн засгийн хувьд хэмнэлттэй байх болуу.

Та хэд хэдэн онгоцоор дамжин нисэхээр билет авах гэж байгаа бол онгоцны буудал дээр дараагийн нислэгээ солих цаг нь доод тал нь 2 цаг байхгүй бол амжихгүй гэдгийг авхааралдаа авах хэрэгтэй ер нь Орос, Хятад, Монголд нислэг ихэвчлэн хоцорч нисдэг шүү.

Бусад олон улсын нислэгийн компани билетийн хувьд үүнтэй бараг адил ангилал байхаас гадна улирлын шинж чанартай хямдралтай билет хааяа зарлаж байдаг бөгөөд энэ үед та нисэхээр таарвал нийлээдгүй мөнгө хэмнэх болно шүү.

Сүүлийн үед электрон билет гэдгийн зарж эхэлж буй бөгөөд энэ таны нислэгийн чиглэл, цаг зэргийг багтаасан дэлгэрэнгүй мэдээллийг энгийн цаасан дээр хэвлэж гаргасан байдаг тиймээс сануулж хэлэхэд та 2-3 хувийг авч явахыг зөвлөж байна. Зарим улсын олон улсын онгоцны буудал дээр энэ цаасыг чинь хураагаад авчих тохиолдол байдаг тул энэ тохиолдолд нөөцөнд авч явсанаа гаргаж ашиглахгүй бол юу ч үгүй хоцорчихвол дараагийн нислэг хэдэн цагаас, ямар дугаар нислэг гэдгээ мартчих ч юм уу юмыг яаж мэдэх билээ. Монгол шиг өдөр 3-5 нислэгтэй биш 5 минут тутамд онгоц нисч, бууж байдаг олон хөлийн газар тул андуур ч магадгүй шүү дээ.

Ном зүй - References

Судалгаа шинжилгээний бүтээл, ном бусад материал бичсэний дараа Ишлэл /Ном зүй/ гэж оруулдаг үүнийг ихэнх хүмүүс мэдэж байгаа. Гэхдээ одоо зарим програм хангамж нь таны энэ олон ишлэлийг нэг нэгээр түүж бичих таны ажлыг хялбаршуулан, зохион байгуулахад тус болж байгаа гэдгийг та сонссож байв уу.

Яаж гэж та бодож магадгүй л юм. Та эхлээд энэ төрлийн програмыг та олж авах хэрэгтэй доор миний та бүхэн сонирхуулах програм худалдаж авах, вэб сайтаар дамжин мэдээллийн сангаас шууд авч ашиглах боломжтой зэрэг тус бүрдээ өөр өөрийн давуу талуудтай.
Програм олж авсны дараа та шаардлагатай байгаа ном зүйн мэдээллийн/citation, preferences/ санг үүсгэх хэрэгтэй түүнчлэн бэлэн мэдээллийн цогц үйлчилгээ явуулдаг EBSCO, Thomson, CUP, OUP гэх мэт бусад төрлийн ижил үйл ажиллагаатай байгууллагуудаас татаж авч ашиглах, өөрөө үүсгэх боломжтой.

Нэгэнт үүсгэсэн бол та өөрийн ишлэлийг хүссэн форматаар оруулахаас гадна өөрийн товч танилцууллагад оруулах бусад хувь хүн байгууллагуудтай солилцоход амар байх болно.

Миний хувьд саяхнаас EndNote - ийг ашигладаг бөгөөд шаардлагатай байж магадгүй гээд Монголтой холбоотой хэвлэгдсэн ишлэлүүдийг цуглуулж байгаа.


Youtube - д байгаа багахан кино танилцууллага сонирхуулж байна. Та хүсвэл доор буй програмуудыг хэрхэн ашигладаг талаар тайлбар хичээлүүд тус тусын сайт дээр нь байгаа орж сонирхож үзэхийг зөвлөж байна.
Дээр өгүүлж байснаар ямар програм хангамж буйг доор үзүүлэв. Энд өгүүлсэн програмуудаас Jabref, BibTeX нь үнэ төлбөргүй ашиглах боломжтой.

Reference Manager
Reference Manager® offers network features with simultaneous read/write access to databases.
EndNote
EndNote® is the most popular and easy-to-use package.
JabRef reference manager
JabRef is an open source bibliography reference manager. The native file format used by JabRef is BibTeX, the standard LaTeX bibliography format. JabRef runs on the Java VM (version 1.4.2 or greater), and should work equally well on Windows, Linux and Mac OS X.
BibTeX
BibTeX has been widely in use since its introduction by Oren Patashnik 20 years ago. As the name suggests, it was intended to be used in combination with the typesetting system LaTeX, but it has become possible, for instance, to include BibTeX-bibliographies even in Word-Documents using third-party tools.
RefWorks
RefWorks -- an online research management, writing and collaboration tool -- is designed to help researchers easily gather, manage, store and share all types of information, as well as generate citations and bibliographies.
ProCite
ProCite® provides flexibility to group references and creates subject bibliographies.
RefViz
Text analysis and visualization tool for exploring reference literature visually.
EndNoteWeb
EndNote Web is a Web-based service designed to help students and researchers through the process of writing a research paper.