Mongolian reseachers papers
Saturday, November 17, 2007
Үнэгүй аудио номнууд
LibriVox нь бидэнд үнэгүйгээр ашиглаж болох аудио номнуудыг санал болгож буй бөгөөд одоогоор тус сайтад 1000 гаруй номыг аудио хэлбэрээр татаж авч сонсох боломжтой.
Энэ сайтад 1500 орчим сайн дурийнхан дэлхийн 21 хэлээр манай гаригийн өнцөг булан бүрээс сард ойролцоогоор 60-70 номыг оруулж байдаг юм байна.
Миний зүгээс зөвлөхөд энэ сайтад буй номыг татаж аваад mp3 тоглуулагч дээрээ сонсоод явахад хэлний мэдлэгт тус болно гэдэгт итгэлтэй байна. Мэдээж та тухайн номныхоо техтийг хараад дагаж уншихыг хүсч бол миний өмнө бичсэн дараахи хаягаар орж http://cybermongol.blogspot.com/2007/04/open-access-e-books.html
хүссэн номоо татаж аваад техтийг нь хараад сонссож болно.
Надад тун их таалагдсан та туршаад үзээрэй.

Oncology Stat - Анагаахын мэдээллийг нэг доороос
OncologyStat нь дэлхийн нийтээр хавдарын талаарх анхааралыг нэмэгдүүлэх болон эрүүл мэндийн мэргэжлийн баримтад тулгуурласан бүхий л мэдээ, мэдээллийг цогцоор хүргэх зорилготой.
Та эндээс хавдарын талаарх мэргэжлийн сэтгүүлээс гадна зарим сургалтын материал үзэх боломжтой.
- Elsevier-ийн 100 гаруй хавдартай холбоотой мэргэжлийн сэтгүүл,
- 25 нэр бүхий хавдарийн сэтгүүлийн сүүлийн үеийн судалгаа,
- эмийн талаарх мэргэжлийн нэг сэдэвт зохиол,
- дотоод үйлчлэлийн мэдээллийн сан,
- патентийн мэдээлэл,
- мэргэжлийн хүмүүсийн видео ярилцлага
зэрэг олон мэдээллийн авах боломжтой.
Дэлгэрэнгүй мэдээллийн доорх хаягаас үзнэ үү.
Sunday, November 04, 2007
Ном хурдан хэвлэгч машин - The Espresso Book Machine
On Demand Books ХХКомпани дэлхийн анхны бага төлбөртэй бүрэн автомат номын "The Espresso Book Machine" нэртэй машин хөгжүүлж байна. Уг машин нь 15-20 төрлийн хавцастайгаар, хүссэн хэлээрээ, хүний хөндлөнгөөс оролцоогүйгээр хэвлэх боломжтой.
Энэ технологи нь 10-н төрлийн номыг ижил хурдаар 10-н ном хэвлэх адилхан үнээр 10 хувийг хэвлэх бололцоотой. Одоо бид кофе захиалж уудагтай адилхан хүссэн номоо энэхүү машинаас хэвлэж авах бололцоотой болж байна. Amazon, Yahoo Shop зэрэг томоохон Интернэт дэлгүүрээс ном худалдан аваад нэмж тээвэрлэлтийн зардал төлдөг үе удахгүй үгүй болж байна.
Одоогоор энэхүү технологийн 2 машиныг Дэлхийн банкны мэдээллийн дэлгүүрт, Вашингтон ДС, Александрын номын сан, Египт хотноо тус тус байрлуулаад байна.
http://www.ondemandbooks.com/

Thursday, August 02, 2007
INASP-PERI Access
International Network for Availability of Scientific Publication /INASP/ байгууллагын PERI /Programme for the Enhancement of Research Information/ - Эрдэм шинжилгээний мэдээллийг сайжруулах хөтөлбөрийн хүрээнд Манай улсын судалгааны байгууллага, их дээд сургуулиуд, нийтийн номын сан болон бусад холбогдох байгууллагууд доорх хаягаар орж
http://peri.inasp.info/peri/peri.pl
Country гэдгийг сонгосны дараа гарч ирсэн жагсаалтаас Моngolia -г олоод сонгож дараа нь доорх нэр бүхий эх сурвалжуудыг гарч ирнэ. Эндээс та бүхэн дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцсаны дараа өөрийн байгууллагад шаардлагатай гэсэн мэдээллийн эх сурвалжийг сонгож холбогдох мэдээлэл оруулан бүртгүүлнэ үү.Танай байгууллага бүртгүүлсний дараа бид холбогдох зохицуулалтыг Онлайнаар хийж өгөх болно. Энэхүү мэдээллийн эх сурвалжууд нь IP address буюу Интернэт хаяг дээр тулгуурласан тул танай бүх хэрэглэгч ашиглах боломжтой.
Saturday, June 02, 2007
Live Search Books!

Өмнө би Book search гэсэн нэртэй товчхон мэдээлэл блогт оруулсан байгааг та бүхэн олж уншсан байх. Сүүлийн үед хайлтын Акулууд Google, Microsoft корпорациуд электрон ном хайлтын төрөлжсөн системийн үйлчилгээ нь хэрэглэгч нарт илүү таатай боломж буй болоод байгаа билээ.
Саяхан Live Search Books олон нийтэд зориулан томоохон хэвлэлийн корпораци, байгууллагуудтай хамтарсан зохиогчийн эрх бүхий ном хайх, унших шинэчлэгдсэн хайлтыг зарласан байна. Хайлтын үр дүн илүү өгөөжтэй, дэлгэрэнгүйгээр гарах бөгөөд номны зургийн чанар, вэб сайтын дизайн зэрэг нь өмнөх хувилбараас илүү сайжирсан буйг олж харна.
Жишээлбэл:
Mongolia хэмээн Live Search Books-д хайхад энэ үг орсон 3000 гаруй ном олдож байгаагаас 1000 гаруй нь бүрэн хэмжээгээр үзэх боломжтой гарч ирж байна лээ.
Үүнтэй адил Google Books -д хайхад энэ үг орсон 14000 гаруй ном олдож байгаагаас 600 гаруй нь бүрэн хэмжээгээр үзэх боломжтой гарч ирж байна лээ.
Subscribe to:
Posts (Atom)