Mongolian reseachers papers

Saturday, June 02, 2007

Live Search Books!


Өмнө би Book search гэсэн нэртэй товчхон мэдээлэл блогт оруулсан байгааг та бүхэн олж уншсан байх. Сүүлийн үед хайлтын Акулууд Google, Microsoft корпорациуд электрон ном хайлтын төрөлжсөн системийн үйлчилгээ нь хэрэглэгч нарт илүү таатай боломж буй болоод байгаа билээ.
Саяхан Live Search Books олон нийтэд зориулан томоохон хэвлэлийн корпораци, байгууллагуудтай хамтарсан зохиогчийн эрх бүхий ном хайх, унших шинэчлэгдсэн хайлтыг зарласан байна. Хайлтын үр дүн илүү өгөөжтэй, дэлгэрэнгүйгээр гарах бөгөөд номны зургийн чанар, вэб сайтын дизайн зэрэг нь өмнөх хувилбараас илүү сайжирсан буйг олж харна.

Жишээлбэл:
Mongolia хэмээн Live Search Books-д хайхад энэ үг орсон 3000 гаруй ном олдож байгаагаас 1000 гаруй нь бүрэн хэмжээгээр үзэх боломжтой гарч ирж байна лээ.

Үүнтэй адил Google Books -д хайхад энэ үг орсон 14000 гаруй ном олдож байгаагаас 600 гаруй нь бүрэн хэмжээгээр үзэх боломжтой гарч ирж байна лээ.

No comments: