EBSCO групп, Hasselt-ийн их сургуулиуд хамтран "Open Science Directory"-ийг үүсгэн санаачилсан байна. Хөгжиж буй орнуудад судалгааны ажилд эрдэм шинжилгээний мэдээлэл ашиглах нь маш чухал. Энэхүү санаачилга одоо нь хөгжиж буй орны судлаач нарт зориулсан маш том электрон сэтгүүлүүдийн цуглуулга, бусад томоохон төслүүдийн нэгтгэсэн үр дүн.
НҮБ-ийн төрөлжсөн байгууллага, WHO, FAO, болон UNEP, түүнчлэн Directory of Open Access Journals байгууллагууд бага орлоготой орны эрдэм шинжилгээний хүрээлэл, төвүүдэд чиглэсэн өөрсдийн тусгай хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгааг бид мэдэх билээ.
Түүнээс гадна маш олон их дээд сургуулиуд, эрдэм шинжилгээний байгууллага, бусад байгууллагууд ч дээрх хөтөлбөрүүдэд туслалцаа үзүүлж байна. Эдгээрээс тодруулбал INASP, eIFL, eJDS зэрэг болно.
Энэхүү санаачлага нь дээр буй олон төсөл, санаачлагуудыг нэг доор нэгтгэж өгсөн нь бидний хувьд ач холбогдолтой болж байна.
Одоогоор та бүхэн эндээс 13000 гаруй эрдэм шинжилгээний сэтгүүл, тусгай хөтөлбөрүүдийг оролцуулбал 20000 гаруй сэтгүүлийг А-Z хүртэл үсгээр индекслэсэн, судалгааны салбаруудаар ангилсан ашиглахад илүү өгөөжтэй болгосон гэж найдаж байна.
Жич: Ихэнх сэтгүүлүүд үнэгүй боловч, HINARI, AGORA, INASP-PERI, OARE, eIFL and eJDS зэрэг хөтөлбөр, санаачлагуудад буй сэтгүүлийг ашиглахын тулд танай байгууллага бүргүүлсэн байх шаардлагатай гэдгийг анхаарна уу.
http://www.opensciencedirectory.net/ - Хаягаар орж үзнэ үү.
No comments:
Post a Comment