Энэ талаар бяцхан зөвөлгөө өгөхөд МИАТ компаний олон улсын нислэгийн билет
- Week ticket
- Weekend
- 1 сар
- 3 сар
- 6 сар
- 1 жил
Харин нөгөө ангилалын тухайд арай уян хатан нөхцөлтэй бөгөөд үнэ нь өмнө тайлбарсан ангилалыг бодвол жаахан өндөр байх талтай.
Мэдээж алийг сонгохыг таны карманы мөнгө болон зардал дааж буй байгууллагын бэл бэнчин мэдэх хэрэг.
Хэрэв таныг бизнес ангилал буй 1-р зэрэглэлээр билет авсан бол таны хувьд сайхан завшааны нэг бол дараагийн чиглэлээ 1-р зэрэглэлээр явахаар нисэх буудалд хүлээж байгаа бол First class буй 1-р зэрэглэл гэсэн хүлээлгийн тусгай өрөөг онгоцны буудал дээрээс олж тэнд нислэгээ хүлээх зуур бүх төрлийн уух, идэх зүйлээр тэнд үнэгүй үйлчлүүлж болно гэдгийг мэдэхэд илүүдэхгүй таны билетийн үнэд энэ бүгд орсон байдаг бөгөөд тав тухтай нислэгээ хүлээх болно.
Онгоцны билетийн борлуулах үйлчилгээ Монголд явуулдаг хэд хэдэн компаниудаас надад Айр-Маркет /Air-Market/- ийн үйлчилгээ илүү таалагддаг юм. Та билет авахыг хүсвэл 315050, 335050 утас уруу залгаж асууна уу.
Та онгоцны буудалд буй дэлгүүр, кафе зэргээс юм авч уувал багагүй хэмжээний мөнгө үрэх болно шүү. Жишээлбэл: Би нэг удаа Оросын онгоцны буудас дээрээс нэг удаагийн хэрэглээний хуванцар аяга 50 cent буй одоогийн ханшаар 600 төгрөгөөр авч байсан Монголд бол 50 төгрөг байдаг гэдгийг та бүхэн мэдэх биз.
Хараад байхад энгийн ангилалтай билет авсан ихэнх Монголчууд олон цагаар дараагийн онгоцоо хүлээх зуур идэж уух зүйлээ нутгаасаа авч явж буй харагдаг энэ ч таньд эдийн засгийн хувьд хэмнэлттэй байх болуу.
Та хэд хэдэн онгоцоор дамжин нисэхээр билет авах гэж байгаа бол онгоцны буудал дээр дараагийн нислэгээ солих цаг нь доод тал нь 2 цаг байхгүй бол амжихгүй гэдгийг авхааралдаа авах хэрэгтэй ер нь Орос, Хятад, Монголд нислэг ихэвчлэн хоцорч нисдэг шүү.
Бусад олон улсын нислэгийн компани билетийн хувьд үүнтэй бараг адил ангилал байхаас гадна улирлын шинж чанартай хямдралтай билет хааяа зарлаж байдаг бөгөөд энэ үед та нисэхээр таарвал нийлээдгүй мөнгө хэмнэх болно шүү.
Сүүлийн үед электрон билет гэдгийн зарж эхэлж буй бөгөөд энэ таны нислэгийн чиглэл, цаг зэргийг багтаасан дэлгэрэнгүй мэдээллийг энгийн цаасан дээр хэвлэж гаргасан байдаг тиймээс сануулж хэлэхэд та 2-3 хувийг авч явахыг зөвлөж байна. Зарим улсын олон улсын онгоцны буудал дээр энэ цаасыг чинь хураагаад авчих тохиолдол байдаг тул энэ тохиолдолд нөөцөнд авч явсанаа гаргаж ашиглахгүй бол юу ч үгүй хоцорчихвол дараагийн нислэг хэдэн цагаас, ямар дугаар нислэг гэдгээ мартчих ч юм уу юмыг яаж мэдэх билээ. Монгол шиг өдөр 3-5 нислэгтэй биш 5 минут тутамд онгоц нисч, бууж байдаг олон хөлийн газар тул андуур ч магадгүй шүү дээ.
1 comment:
beijingees london ruu yvah ongotsnii bilet yaj zahialah ve zubulguu uguuch
Post a Comment